KhanSoft Academy
Цэс

KhanSoft Academy · Эрхэм зорилго

Ойлголт дээр тогтсон Компьютерын ухааны боловсрол.

KhanSoft Academy нь тооцоолон сэтгэхүй, алгоритм, систем, программ хангамж, өгөгдөл болон хиймэл оюун ухааныг Монгол хэлээр уялдаа холбоотой судлах бие даасан бүтээгдэхүүн.

01

Яагаад Academy оршдог вэ?

AI болон автоматжуулалт программ хангамж бүтээх аргыг өөрчилж байна. Код үүсгэх хурд нэмэгдсэн ч зөв асуудал сонгох, шийдлийн зөв байдлыг шалгах, системийн хязгаарлалтыг ойлгох хэрэгцээ багасаагүй.

Academy-ийн зорилго AI-аас татгалзах биш. Харин AI-г хүчтэй хэрэгсэл болгон ашиглахдаа өөрийн ойлголт, шүүлт, инженерийн хариуцлагыг орлуулахгүй байх Компьютерын ухааны суурийг бэхжүүлэх юм.

02

Юуг судлах вэ?

  1. 01

    Компьютерын ухааны суурь

    Тооцоолон сэтгэхүй, логик, дискрет математик болон асуудлыг загварчлах үндсэн хэл.

  2. 02

    Алгоритм ба өгөгдлийн бүтэц

    Өгөгдлийг зөв зохион байгуулж, шийдлийн зөв байдал, хугацаа болон санах ойн өртгийг шинжлэх арга.

  3. 03

    Компьютерын систем

    CPU, санах ой, үйлдлийн систем, сүлжээ болон зэрэгцээ ажиллагаа кодын доор хэрхэн ажилладгийг ойлгох чиглэл.

  4. 04

    Программ хангамж ба системийн инженерчлэл

    Суурь ойлголтуудаа найдвартай программ, веб систем, API, өгөгдлийн сан болон тархсан систем бүтээхэд хэрэглэх чиглэл.

  5. 05

    AI, өгөгдөл ба тооцооллын шинжлэх ухаан

    Математик, алгоритм, системийн суурин дээр өгөгдөл шинжлэх, машин сургалт, загварчлал болон симуляци хийх ахисан чиглэл.

03

Ямар чадвар хөгжүүлэх вэ?

  • 01асуудлыг жижиг хэсэгт задлан шинжлэх
  • 02алгоритм зохиож, зөв байдлыг нь тайлбарлах
  • 03тохирох өгөгдлийн бүтэц сонгох
  • 04хугацаа болон санах ойн төвөгшлийг дүгнэх
  • 05компьютерын систем дотор код хэрхэн ажилладгийг ойлгох
  • 06найдвартай программ хангамж, систем бүтээх
  • 07өгөгдөл тайлбарлаж, тооцооллын туршилт хийх
  • 08AI болон машин сургалтын аргыг суурь ойлголттой ашиглах
  • 09инженерийн болон судалгааны багт шийдвэрээ үндэслэлтэй тайлбарлах
04

Хэрхэн заах вэ?

  1. 01

    Ойлго

  2. 02

    Дүрслэ

  3. 03

    Код бич

  4. 04

    Турш

  5. 05

    Бодлого бод

  6. 06

    Систем бүтээ

Нэг ойлголтыг яагаад хэрэгтэйгээс нь эхэлж mental model, дүрслэл, дотоод ажиллагаа, псевдокод, кодын хэрэгжүүлэлт, төвөгшлийн шинжилгээ, дасгал болон бодит хэрэглээтэй холбон судална.

05

Бид юу амлахгүй вэ?

KhanSoft Academy нь их сургууль, магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр эсвэл ажилд оруулах баталгаа биш. Одоогоор бүртгэл, төлбөр, сертификат болон үүлэн ахицын систем санал болгохгүй.

Нийтлэгдсэн агуулгыг л бэлэн гэж танилцуулна. Алгоритм ба өгөгдлийн бүтцийн бүрэн хөтөлбөр нь дараагийн академик хөгжүүлэлтийн шат бөгөөд одоогоор хичээл болгон нийтлэгдээгүй.