Сууриас ахисан хэрэглээ хүртэлх зам
Доорх таван чиглэл нь Academy-ийн академик архитектур. Харин интерактив замын зураг хэсэгт зөвхөн бодитоор нийтлэгдсэн, шалгагдсан агуулгын холбоосууд харагдана.
- 01
Компьютерын ухааны суурь
Тооцоолон сэтгэхүй, логик, дискрет математик болон асуудлыг загварчлах үндсэн хэл.
Тооцоолон сэтгэхүй · Програмчлалын суурь · Дискрет математик
- 02
Алгоритм ба өгөгдлийн бүтэц
Өгөгдлийг зөв зохион байгуулж, шийдлийн зөв байдал, хугацаа болон санах ойн өртгийг шинжлэх арга.
Өгөгдлийн бүтэц · Алгоритмын шинжилгээ · Бодлого бодох загвар
- 03
Компьютерын систем
CPU, санах ой, үйлдлийн систем, сүлжээ болон зэрэгцээ ажиллагаа кодын доор хэрхэн ажилладгийг ойлгох чиглэл.
Компьютерын архитектур · Үйлдлийн систем · Сүлжээ ба зэрэгцээ ажиллагаа
- 04
Программ хангамж ба системийн инженерчлэл
Суурь ойлголтуудаа найдвартай программ, веб систем, API, өгөгдлийн сан болон тархсан систем бүтээхэд хэрэглэх чиглэл.
Программ хангамжийн загвар · Веб ба өгөгдлийн систем · Архитектур ба DevOps
- 05
AI, өгөгдөл ба тооцооллын шинжлэх ухаан
Математик, алгоритм, системийн суурин дээр өгөгдөл шинжлэх, машин сургалт, загварчлал болон симуляци хийх ахисан чиглэл.
Машин сургалт · Өгөгдлийн шинжилгээ · Загварчлал ба симуляци
Суралцах ахицын логик
Сууриа бататгаад хэрэглээ рүү ахина
Эдгээр түвшин нь сургалтын агуулгын бүтэц болохоос суралцагчийн зэрэглэл эсвэл ахиц бүртгэх функц биш.
- LEVEL 0Тооцоолон сэтгэхүй ба компьютерын үндэс
- LEVEL 1Програмчлалын суурь
- LEVEL 2Алгоритм ба өгөгдлийн бүтэц
- LEVEL 3Компьютерын систем
- LEVEL 4Программ хангамж ба систем
- LEVEL 5AI, өгөгдөл ба тооцооллын шинжлэх ухаан
- LEVEL 6Судалгаа, capstone ба ахисан төсөл
Нийтлэгдсэн интерактив замын зураг
Одоогоор бүрэн Компьютерын ухааны замын зураг нийтлэгдээгүй. Байгаа зураг нь Программ хангамж ба системийн инженерчлэлийн чиглэл дэх Веб системийн үндэс агуулгыг холбоно.